Хөлийн эрхий хуруу муруйх эмгэг (Hallux valgus)



  
Хөлийн эрхий хуруу муруйх эмгэг (Hallux valgus) гэдэг нь хөлний эрхий хуруу нь 2дах хажуу талын хуруунд хэт их наалдаж нугаларч шивнүүр яс муруйж, хөлний  хэлбэрт өөрчлөлт орохыг хэлдэг.Хөлийн эрхий хуруу муруйх эмгэг нь төрөлхийн болон олдмол гаралтай. Ихэнх нь тохиолдол нь төрөлхийн гэхээс илүү олдмол тохиолдол нь их байдаг. 

Оношлогоо
Эхний үед шивнүүр яс төвийн гарч, үе хэсгээрээ өвчин орж, 2дох болон 3дах хурууны доод хэсэгт эвэр үүсч өвчин ордог. Илүү хүндрэх тохиолдолд үрэвсэл үүсч шүүс гардаг.
Эмчилгээ
Эмчилгээ нь өвчтөний хэр их өвдөлт болон зовиуртай байгаагаас шалтгаалан мөн эмчтэй зөвлөлцсөний дараа мэс засал хийх эсхийн шийдвэр гаргана. Ихэнхдээ хөлний хэлбэрээ засах зорилгоор мэс засал хийлгэх тохиолдол их байдаг ч мэс засал хийлгэсний дараа өндөр өсгийтэй гутал болон нарийн үзүүртэй гутал өмсвөл дахин муруйх тохиолдол байдаг тул мэс заслын дараа өмсөхгүй байхыг эмч нар зөвлөдөг.
1. Консерватив эмчилгээ
Хөлөнд эвтэйхэн гутал өмсөх хэрэгтэй. Гуталны урд хэсэг нь өргөн бөгөөд өндөр өсгийгүй гутал өмсөх хэрэгтэй.
2. Мэс заслын аргаар эмчилгээ
Мэс заслын арга нь дотроо маш олон төрөл байдаг бөгөөд тус бүрийн сайн муу талуудтай. Өвчтөний нас, хөлний хэлбэрт нь хэр их өөрчлөлт орсон болон хэр их зовиур өвчтэй байгаагаас шалтгаалан мэс заслын аргыг шийддэг. Мэс заслын арга нь ихэнхдээ товойж гарсан ясыг тайран дотогш бэхлэн богино болсон булчин болон эдийг сунгаж өгдөг.

Мэс заслын дараа анхаарах зүйлс
- Мэс заслын дараа 3н сарын турш зөөлөн силикон тусгаарлагч мөн хөлд эвтэйхэн өргөн гутал өмсөх хэрэгтэй.
- Яс бүрэн эдгэртэл суга таяг хэрэлэж, зөвхөн өсгийгөөрөө гишгэж алхах хэрэгтэй.
Эмнэлэгт хэвтэх
- Эмнэлэгт хэвтэх хугацаа нь 3-7хоног бөгөөд 2талын хөлдөө зэрэг мэс засалд орох тохиолдолд 14хоног байх хэрэгтэй
- Мэс заслын дараа 14хоноод оёдлоо авхуулдаг. Солонгост 2-3н долоо хоног байна гэж тооцоолоход болно.
 
Монгол дахь холбогдох дугаар: 070-7575-0698, 99030719 e-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.com
кakao id: hyundaehospital
Вэб сайт: http://www.hdgh.co.kr/MOG/main.php
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663

 

댓글

가장 많이 본 글