Жийргэвч мөгөөрс
Өвдөг өвдөх нь өвдөгний үений шөрмөс, мөгөөрс, булчин
зэрэг олон төрлийн шалтгаанаас болдог. Тэр дундаа дунд чөмөгний яс болон
шилбэний дунд байрлалтай жийргэвч мөгөөрс гэмтэхэд ямар шинж тэмдэг илэрдэг
болон ямар дасгал хийх ёстой талаар үзэцгээеЖийргэвч мөгөөрс нь өвдөгний үеийн ясны голд үе хэсэгт
байдаг эд бөгөөд биеийн бүх ачаалал очдог ба өвдөг хөдөлхөд томоохон үүрэг
гүйцэтгэдэг. Мөгөөрс нь биеийн бусад эдээс ялгаатай зүйл нь цусны эргэлттэй
холбоогүй байдаг. Тийм учраас гэмтэх тохиолдолд өөрөө буцан төлжин эдгэрэх
боломгүй бөгөөд эмчилгээ хийх хугацаа нь мөн удаан хугацаа зарцуулагддаг.
Өвдөгний үе өвдөх шалтгаан
Жийргэвж өвдөгний гэмтэл нь дараах шалтгаанаас болон
өвдөх магадлал өндөр байдаг.
-
Өвдгөнд хэт их ачаалал өгөх
-
Гадны нөлөөний гэмтэл
-
Удаан хугацааны ачаалал, стресс
-
Хөгшрөлтийн улмаас хэлбэрт өөрчлөлт орох
Шинж тэмдэг
Дараах шинж тэмдгүүд илэрдэг. Ийм шинж тэмдгүүд илэрвэл
эмчид үзүүлэх хэрэгтэй.
-
Өвдгөө нугалж тэнийлгэхэд хэцүү зовиуртай байх
-
Өвдгөө тэнийлгэхэд өвдөлт их байх
-
Өвдөгөө хөдөлгөхөд дугарах
-
Өвдөгний дотор хэсэг болон гаднах хэсэг өвдөх
-
Өвдгөө хүчтэй нугалахад өвдөх
Өвдөг эмчилгээ
Нэг талын өвдөг болон хөлний шагай хэсэг хөндүүрлэн өвдөх
үед ямар нэгэн арга хэмжээ авахгүй удаан хугацаанд орхих үед түнх хэсэг болон
нуруу, өөр үед нөлөөлж өвдөлт ихсэх тохиолдол их байдаг. Мөн жийргэвч
мөгөөрсний гэмтэл нь өвдөгний үений үрэвсэлд их нөлөөлдөг тул аль болох хурдан эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Жийргэвч мөгөөрсний гэмтэл нь бага тохиолдолд бага хэмжээний зүсэлт хийн эмчилгээ хийх боломжтой.
Жийргэвч мөгөөрс суулгах мэс засал
Гэмтэлтэй жийргэвч мөгөөрс
Гэмтэлтэй мөгөөрсийг аван хиймэл мөгөөрс суулгах мэс засал хийнэ. Үе мөчний дурангийн аргаар мэс засал хийх тул сорви их үлддэггүй. Мэс заслын дараа физик эмчилгээ заавал хийлгэх хэрэгтэй. Физик эмчилгээг 4-6н долоо хоног хийнгээ энгийн амьдралдаа орох боломжтой.
Урьдчилан сэргийлэх өвдөгний дасгал:
Жийргэвч мөгөөрснөөс гадна өвдөгний үенд муугаар нөлөөлдөг удаан өвдөгөө нугалж суух, өвдөгний үенд хэт их ачаалал очих байрлалуудыг хийхгүй байх хэрэгтэй. Дараах дасгалуудыг өдөр тутамдаа зуршил болгон хийх хэрэгтэй.
Хажуу тийш харж хэвтэн хөлнөөсөө хойш 10секунд орчим татаж өгнө. Хөлөө хойш татахдаа хөлөө дээшээ өргөж эсвэл бие нь хойшоо налж болохгүйг анхаарна уу
Хөлөө тэнийлгэн сууна. Хөлний үзүүрээ 2гараараа бариж 10секунд гүнзгий амисгална.
Дээрх зураг шиг нэг хөлөө тэнийлгэн нөгөө хөлөө нугална. Тэнийлгэсэн хөлөө дээш өргөн 10секунд байна. Цээж хэсэг хөдөлгөөнгүй байна.
Дээрх зураг шиг цэх сууна. Өвдөгний доор шилбэ хэсгийн завсар бөмбөг хавчуулна. Хөлөө дээш өргөн 10секунд байна.
Дээрх зураг шиг бөмбөгөн дээр хөлөө тавина. Өгзөг болон цээж хэсгээ дээш өргөн өвдөгөө 90градус нугалж хөлний улаа бөмбөгөн дээр тавиж 10секунд байна.
Монгол дахь төлөөлөгчийн дугаар: 070-7575-0698, 99030719
E-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971
E-mail: haku_0903@naver.com
кakao id: hyundaehospital
Вэб сайт: http://www.hdgh.co.kr/MOG/main.php
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663
https://hyundaehospital.blogspot.com/2020/03/blog-post.html
кakao id: hyundaehospital
Вэб сайт: http://www.hdgh.co.kr/MOG/main.php
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663
https://hyundaehospital.blogspot.com/2020/03/blog-post.html
댓글
댓글 쓰기