Түнхний үе солих мэс засал


Түнхний хиймэл үе суулгах мэс засал:
Бүтэн түнх солих мэс засал нь (total hip arthroplasty) гэмтсэн яс болон мөгөөрсийг авч оронд нь хиймэл үе суулгахыг хэлнэ.
• Дунд чөмөгний гэмтсэн толгойг авч оронд нь метал стем буюу их биеийг дунд чөмөгний төв хэсэгт нүхлэн хийдэг. Энэ стем нь cemented эсвэл "press fit" байдлаар ясанд тогтоодог.
• Металл юм уу керамик бөмбөлгийг стемийн орой хэсэгт хийдэг. Энэ бөмбөлөг нь дунд чөмөгний гэмтсэн толгой хэсгийг аваад оронд нь хийгддэг.
• Сүүжний тогоо хэсгийн гэмтсэн мөгөөрсөн гадаргууг авч оронд нь метал тогоо суулгадаг. Түүнийг шууд тогтоох юмуу шрүп эсвэл цементээр тогтоодог.
• Пластик, керамик эсвэл металл инсертийг тогоо болон толгой хоёрын хооронд гулгамтгай гөлгөр байхаар хийж өгнө.


Ямар үед түнхний хиймэл үе суулгах мэс засал хийлгэх вэ?
  Өвдөлт хэр байна, чадвар алдалт хэр байна зэргээс хамаарч хагалгаа хийлгэх эсэхийг шийддэг. Ихэнхдээ 50-80 насныхан хийлгэдэг боловч зарим тохиолдолд залуу хүмүүс бас хийлгэдэг.
Ихэвчлэн доорх шинжүүд тухайн өвчтөнд илэрсэн байдаг:
• Түнх их өвдөлттэй( хөдлөх, алхах болон бусад нугалах тэнийлгэх )
• Өдөр шөнө  түнхний үеэр өвдөх.
• Хөлөө хөдөлгөх чадвар алдагдаж хөшилт үүссэн
• Үрэвслийн эсрэг эмчилгээ, физик эмчилгээ зэрэгт үр дүнгүй байх


Хьюндай эмнэлэгт түнхний үе солих мэс заслыг Ким Бү Соб захирал эмч өөрөө гардан хийдэг бөгөөд олон жилийн туршлагатай чадварлаг эмч
 
Солонгосын Хьюндай эмнэлэгт ирж мэс засал хийлгэх дэс дараалал
1.  Манай монгол дох оффис(99030719  Нямаа) руу холбогдон өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл болон эмнэлэгт даруулсан Рентген зураг, MRI зургаа өгнө.
2. Эмч таны зураг болон таны мэдээлэлтэй танилцан 7хоногийн дотор танд мэс заслын арга барил болон зардлын талаар мэдээллийг өгнө.
3. Та манайхаар визээ гаргуулахыг хүсвэл мэс заслын зардлаас 50%ыг урьдчилан шилжүүлж бид таны визийг 2долоо хоногийн дотор виз гаргаж өгөх боломжтой.
4. Таныг манай эмнэлгийн монгол орчуулагч ажилтан онгоцны буудлаас тосон авч эмнэлэгт байх хугацаанд нь орчуулга хийж үйлчлэх болно.
     Монгол дахь холбогдох дугаар: 070-7575-0698, 99030719   e-mail: nyamaa9600@gmail.com

Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971  e-mail: haku_0903@naver.com
                                                             кakao id: hyundaehospital
                          Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663
 

 

 

댓글

가장 많이 본 글