Наалдаст өвчин (adhension) гэж юу вэ?


Наалдаст өвчин (adhension) гэж юу вэ?




  Наалдаст өвчин гэдэг нь хоорондоо зайтай байх ёстой эд эрхтнүүд хоорондоо наалттай байхыг хэлнэ. Тухайлбал мэс заслын дараа мэс засал хийлгэсэн хэсэгт үрэвсэл үүсэн бие доторх зэргэлдээ эд эрхтнүүд хоорондоо наалдах шинж тэмдгийг хэлнэ. Мэс заслын дараа өвчтөний 97%-д энэхүү шинж тэмдэг илэрдэг бөгөөд мэс заслын дараах түгээмэл хүндрэлийн нэг юм.
 
 
Наалдаст өвчний ихэнх тохиолдол нь?
  Наалдаст өвчний ихэнх тохиолдол нь гэдсэн доторх эд эрхтнүүд хоорондоо наалддаг. Хэвлийн хөндийн хагалгааны явцад хэвлий болон эд эрхтнүүд гэмтдэг бөгөөд гэмтсэн хэсэг нь эдгэх явцдаа үрэвсэл үүсч, шилэнжүүлэх процесс явагддаг. Энэ үед арьсанд сорви үлддэг шиг хэвлий дотор сорви үүсэн хэвлийн хөндийн наалдаст өвчин үүсдэг. Мэс заслын явцад эд эрхтний гэмтэл их байх тусам наалдаст өвчин үүсэх магадлал өндөр байдаг.
 


Нарийсалт гэж юу вэ?

 

 

  Нарийсалт гэдэг нь энгийн байдлаасаа илүү нарийсах шинж тэмдгийг хэлдэг. Жишээлбэл нэг талруугаа урсаж буй цусны эргэлтийг эсрэг талруу нь урсахаас сэргийлдэг хавхлагын үүд нарийсахыг “хавхлагын нарийсалт өвчин” гэж хэлдэг.


Нарийсалт өвчний ихэнх тохиолдол нь?

  Нарийсалт өвчний ихэнх тохиолдол нь ‘Аортын хавхлагын стеноз’ болон ‘Сээр нурууны сувгийн нарийсалт’ байдаг. Аортын хавхлагын стеноз гэдэг нь гол судасны цус нь зүүн ховдол руу орохыг хааж өгдөг хавхлага нарийсч цусны эргэлтэнд асуудал үүсдэг өвчин бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам зүрхэнд ачаалал очин амьсгаа давчдах, зүрх хатгаж өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Аортын хавхлагын стенозтой гээд бүгд эмчилгээ хийлгэх ёстой биш боловч хавхлага нь их хэмжээгээр нарийссан тохиолдолд хавхлагыг өргөтгөх эмчилгээ болон мэс засал хийх хэрэгтэй байдаг.
Сээр нурууны сувгийн нарийсалт
  Мэдрэл дайрч өнгөрдөг зам болох нурууны суваг нарийсч мэдрэлийг дарсанаар үүсдэг бөгөөд нурууны суваг нарийссанаас болж үрэвсэл, нарийсал үүсдэг ба голдуу 50 наснаас хойш хөгшрөлт явагдсаны улмаас өвчлөх тохиолдол их байдаг. Учир нь нас ахихаар үе ба шөрмөс аажмаар томорч хэрэгцээгүй яс ургаж нурууны сувгийг дардаг юм. Гол төлөөлөх шинж тэмдэг бол нуруу бөхийх юм уу удаан явахад хэцүү болж хөл ба нуруу хүчтэй өвддөг. Нэмэлт эмчилгээ эсвал физик эмчилгээ(мэдрэлийн эмчилгээ, ясны даралтыг бууруулж мэдрэл эмчилэх арга) хийж өвчинг намдааж болох ба, явган явахад хүндрэлтэй өвчтөнд мэс заслын эмчилгээ хийдэг.
Монгол дахь холбогдох дугаар: 070-7575-0698, 99030719   e-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.com
                                                             кakao id: hyundaehospital

Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663




 
 
 
 
 
 

 




 


 


 


 

 

 
 


 
 

 
 
 



 









 

댓글

가장 많이 본 글