Хьюндай Нэгдсэн Эмнэлэг бүтэн биеийн оношлогоо

 
 
            Хьюндай Нэгдсэн Эмнэлэг бүтэн биеийн оношлогоо
 
 
Үндсэн оношлогооны төрөл
- Үзлэг болон карт бөглөх

гэр бүлийн түүх, өвчний түүх болон амьдралын хэвшлийг хянах
- Биеийн ерөнхий үзүүлэлт

Биеийн өндөр, жин, өөхлөлт, цусны даралт, биеийн бүтцийн шинжилгээ
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

Элэг, бөөр, халдвар, чихрийн шижин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, бамбай булчирхай, дархлалын ийлдэс болон хавдрын маркерын шинжилгээ г.м 50 орчим төрөл байна
- Шээсний нарийн шинжилгээ

Шээсэн дэхь чихрийн болон уургийн хэмжээ, улаан эсийн хэмжээ, шээс чулуужих өвчин, халдвар үрэвсэл г.м 10орчим төрөл
- Өтгөний шинжилгээ
Өтгөнд цус илрүүлэх, шимэгч хорхойн шинжилгээ
-Сонсголын шинжилгээ

Чих шуугих дүлийрэх болон чихний хэнгэрэгийн дутагдал г.м
- Харааны шинжилгээ

Хол ойрны хараа, харааны гажиг, хараа шалгах болон харааны өнгө ялгах чадварын шинжилгээ
-Уушигны үйл ажиллагааны шинжилгээ

Амьсгалын замын архаг ужиг өвчин
- Зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ

Зүрхний бах, зүрх шигдээс, зүрхний ховдлын томролт, зүрхний хэм алдагдах, зүрхний цусан хангамжийн дутагдал г.м
-Хэвлийн хөндийн ЭХО шинжилгээ

Элэг, цөс, бөөр, нойр булчирхай г.м эрхтний хавдар, чулуу
- Ходоодны дурангийн шинжилгээ

улаан хоолойн, ходоод, 12хуруу гэдэсний үрэвсэл, шархлаа, хавдар болон хорт хавдар
- Цээжний рентгэн зураг

Уушигны сүрьеэ, Уушигны хавдар, зүрхний өөхлөлт г.м төрөл бүрийн уушигны шинжилгээ
- Ясны сийрэгжилтийн шинжилгээ

Ясны сийрэгжилтийг эрт үед нь оношлох
- Нэгдсэн дүгнэлт

Мэрэгшсэн эмч шинжилгээ тус бүрийг уншиж дүгнэлтийг өгөх ба цаашдын арга хэмжээний талаар зөвлөгөө өгнө.
Монгол дахь холбогдох дугаар: 070-7575-0698, 99030719   e-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.com
                                                             кakao id: hyundaehospital
 
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663

 
 

댓글

가장 많이 본 글