Өвдөгний үе солих мэс засал


Өвдөгний үе солих мэс засал
  Өвдөгний үе солих мэс засал буюу TKR (total knee replacement) мэс засал нь 1968 оноос эхлэн хийгдэж эхэлсэн бөгөөд үүнээс хойш арга технологи улам нарийсан хөгжсөөр ирсэн.
Орчин үед хэрэглэж байгаа арга нь эхлээд рентген зураг аваад түүнд хэмжилт хийсний дүнд мэс засал хийдэг. Ингэх нь хагалгааг зөв бөгөөд илүү хялбар хийхэд дөхөм болгодог. Мөн энэ нь мэс заслын дараа хүндрэл гарах эрсдлийг бууруулаад зогсохгүй хиймэл өвдөгний үе илүү баталгаатай байх нөхцлийг бүрдүүлнэ.
Өвдөгний үе солих хагалгаа нь хэд хэдэн төрөл байдаг. Ихэнхдээ гуяны доод хэсэг мөн шилбэний дээд хэсгийг металлаар сольж энэ хоёрын хооронд пластик жийргэвч хийдэг. Ихэнх хиймэл өвдөгний үе солих мэс засал хийхдээ ортопед цемент хэрэглэдэг. Зарим нэг төрлийн мэс засал нь ясны бороололтыг ашигладаг. Ийм төрлийн мэс заслын үед цемент хэрэглэдэггүй.
Дунд хэсгийн пластик жийргэвч нь хүний үйл хөд
өлгөөнтэй холбоотойгоор цаг хугацаа өнгөрөх тусам элэгддэг.


 
Өвдөгний үе солих мэс заслын давуу тал?
- Амьдралын чанарыг сайжруулна
- Урьдын хэвийн амьдралдаа эргэн орох, бага ачаалалтай дасгал хийх боломжийг бүрдүүлнэ
- Өвдөлтгүй, сайхан амрах боломж өгнө
- Өвдөгөө хэвийн нугалж хөдөлгөх боложийг олгоно
Мэс заслын тухай:
Мэс засал хийлгэхийг хүссэн өвчтөн хэдэн хоногийн өмнөөс эмчид үзүүлж шаардлагатай шинжилгээ хийлгэсний дараа мэс засалд орох хэрэгтэй эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв хагалгаанд орохоор шийдвэрлэсэн бол
 хариуцсан эмч болон мэдээгүйжүүлгийн эмч нар өвчтөнөө урьдчилан үздэг. Ихэнх хиймэл өвдөгний үе солих мэс засал нугасны мэдээ алдуулалтын доор, зарим тохиолдолд бүрэн унтуулгын доор хийдэг.
Гэмтсэн гуяны доод гэмтсэн хэсгийг тэгшилж металаа суулгаад, шилбэний дээд хэсгийн гэмтсэн хэсгийг тэгшилж энэ хоёрын хооронд пластик жийргэвчийг хийж өгдөг. Хэрэв шаардлагатай бол тойгийг сольж өгнө.
Хагалгааны төгсгөлд өвдөгний холбоосны хэсэгт дренаж тавьж илүүдэл цусыг гаргаж өгнө. Хагалгааны дараа өвдөгний гадуур боолтоор ороож өгдөг.
Хөлөнд бага зэрэг ачаалал үзүүлдэг хөл насос, уян оймс хэрэглэх нь хөлний судасны цусан хангамж муудах эрсдлээс хамгаалж өгдөг.

Мэс заслын дараах эдгэрэлт:
Мэс засал хийлгэсний дараах өвдөлт нь аажмаар багасна. Үр дүнг сайжруулахын тулд өвдөлт намдаах эмийг сайн хэрэглэх хэрэгтэй. Үүнийг хэрэглэхийн тулд өвчтөнд зориулсан памп ашиглавал илүү тохиромжтой байдаг. Өвдөлт ихэвчлэн 1-2 хоногийн дараа намддаг.
Мөн хагалгааны дараа давсагны булчингийн үйл ажиллагаа буурсан байдаг учир шээсний катетр тавьж болно.
Хагалгааны дараа эхэн үед цусны шинжилгээ болон болон рентген шинжилгээ хийдэг.

 
Нөхөн сэргээх арга:
Нөхөн сэргээхийн эмч өвчтнийг мэс заслын дараа хөлөө хөдөлгөхөд нь тусалж дэглэмтэйгээр дасгал хийлгэнэ. Энэ нь маш чухал бөгөөд программын дагуу дасгал хийж шинэ өвдөгөө янз бүрийн сөрөг хүчин зүйлүүдээс хамгаалах хэрэгтэй.
Мэс засал хийлгээд 8-12 долоо хоногийн дараа эргэн ажилдаа орох боломжтой. Хэрэв хүнд ажил эрхэлдэг бол энэ хугацааг улам уртасгах хэрэгтэй. Ихэнх өвчтнүүд 3 сарын дотор гольф, боулинг, усанд сэлэх, дугуй гэх мэт бага ачаалалтай спортоор хичээллэж чаддаг.

Монгол дахь холбогдох дугаар: 070-7575-0698, 99030719   e-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.com
                                                             кakao id: hyundaehospital

 

Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663
 

댓글

가장 많이 본 글