Чимээгүй ирдэг өвчин яс сийрэгжилт
Чимээгүй ирдэг өвчин яс сийрэгжилт
Яс сийрэгжих
өвчин нь олон үр дагаварыг дагуулдаг. Тиймээс энэ өвчнөөс сэргийлэх нь чухал ач
холбогдолтой юм.Яс нь хүний биеийн ерөнхий хэлбэр дүрсийг тодорхойлж, хамгаалах, хөдөлгөөн, хөшүүрэг, тулгуур, цус төлжүүлэх, бодисын солилцооны гэх мэт олон үүрэг гүйцэтгэдэг. Яс нь бичил бүтцийн хувьд органик болон органик бус бодисууд болон ясны эсүүдээс тогтоно.
Ясны эсүүдэд остеопрогенитор, остеобласт, остеоцит, остеокласт гэсэн 4 эсээс тогтоно. Ясны эдийн нягтаршил багасч ясны бат бөх, уян хатан чанар алдагдан хэврэгшиж, амархан хугарамтгай болдог эмгэгийг яс сийрэгжих өвчин гэнэ.
Олон хүчин зүйл нөлөөлнө. Үүнд цэвэршилт, бамбай болон бамбайн дэргэдэх булчирхайн хямрал, хөгшрөлт, кальци багатай хоол хэрэглэх, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх, газтай ундаа уух, кофе их уух, компьютерийн ард удаан суух гэх мэт.
- Илрэх шинж
тэмдэг:
Яснаас их хэмжээний калци цусанд шимэгдэн орох үеэс ясаар янгинаж өвдөх ба цаашлдаад бугуй, дунд чөмөгний толгой, ахар сүүл, түнхний үе хугарах гэмтэх шинж тэмдгээр илрэн хожуу оношлогддог.
Яснаас их хэмжээний калци цусанд шимэгдэн орох үеэс ясаар янгинаж өвдөх ба цаашлдаад бугуй, дунд чөмөгний толгой, ахар сүүл, түнхний үе хугарах гэмтэх шинж тэмдгээр илрэн хожуу оношлогддог.
- Урьдчилан
сэргийлэлт:
Калцийн хэмжээг сайн нөхөх хэрэгтэй. (Сүүн төрлийн бүтээгдэхүүн болон витамин ууж болно)
Хүний хоногт хэрэглэх кальцийн хэмжээ:
Хүүхэд: 400-700мг, Өсвөр насныхан: 1000-1500мг, Насанд хүрэгчид: 750-1000мг, Жирэмсэн эмэгтэй: 1500мг, Хөхүүл эмэгтэй: 2000мг, Цэвэршилтийн дараа: 1500мг
Идэвхитэй дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэмнэлтэй амьдрах нь хамгийн чухал.
кakao id: hyundaehospital

Монгол дахь холбогдох дугаар: 070-7575-0698, 99030719 e-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.comкakao id: hyundaehospital
Вэб сайт: http://www.hdgh.co.kr/MOG/main.php
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663

댓글
댓글 쓰기