Тулай өвчин гэж юу вэ?
Тулай өвчин гэж юу вэ? Амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг, сүүлийн жилүүдэд тохиолдол нь эрс нэмэгдэж байгаа өвчний нэг нь тулай юм. Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг. Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг. Гэтэл дээр дурдсан шалтгааны улмаас биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чаддаггүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралдана. Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өв...