Хүзүүний диск гэж юу вэ?
1. Хүзүүний диск гэж юу вэ?
2. Хүзүүний дискний шинж тэмдэг нь юу вэ?
Хүзүүний дискний шинж тэмдэг нь олон төрөл байдаг. Хүзүү хөших, мэдрэл дагаж мөр өвдөх, гар өвдөх, гар бадайрах, гар хүчгүй болох зэрэг олон төрөл байдаг.
3. Хүзүүний дискний гол шалтгаан нь юу вэ?
Хүзүүний диск нь нурууны диск шиг хэлбэрт өөрчлөлт орсноос эхэлдэг. Ихэвчлэн 20н наснаас хойш огцом биеийн байрлалд өөрчлөлт орж, диск доторх шингэн багасч суларснаас бага хэмжээний гэмтэл болон буруу байрлалаар удаан хугацаанд байснаас болж дискний байрлал өөрчлөгдөн мэдрэлийг дарснаас болж хүзүүний диск өвчин үүсдэг.
4. Хүзүүний дискийг яаж оношлодог вэ?
Гарны булчин
суларч, мэдрэл нь буурч бадайрах мэдрэмж төрвөл хүзүүний диск байх магадлал
өндөр. Шинжилгээ хийх арга нь энгий X-ray
, CT зэрэг шинжилгээ байгаа бөгөөд илүү нарийн оношлох арга нь MRI юм. Үүнээс гадна
булчингийн цахилгаан бичлэг хийн оношлох боломжтой.
5. Хүзүүний диск яаж эмчилгээ хийдэг вэ?
Шинж тэмдэг багатай
тохиолдолд эмийн эмчилгээ болон хүзүүний даруулга зүүхэд болдог. Мөн физик
эмчилгээ хийлгэх хэрэгтэй бөгөөд илүү хүнд тохиолдолд мэс засал хийлгэх
хэрэгтэй
6. Мэс засал хийлгэх хэрэгтэй тохиолдол нь ямар тохиолдол
байдаг вэ?
А. 3н сараас дээш
эмчилгээ хийлгэсэн ч үр дүгүй байх тохиолдолд
Б. Өвдөлт нь хэт их
байхад
В. Мэдрэл нь муудах
тохиолдолд
Г. Булчин сулрах
тохиолдолд
Д. Дискний байрлал
өөрчлөгдөн мэдрэлийг дарсан тохиолдолд
7. Мэс заслын арга нь ямар ямар арга байдаг вэ?
Хүзүүний урд
хэсгээс дискийг бүр мөсөн авж, хиймэл диск суулгах мэс заслыг хамгийн их
хийдэг. 3аас дээш диск гэмтсэн тохиолдолд хүзүүний ард хэсгээр мэс хийх нь илүү
үр дүнтэй байдаг. Сүүлийн үед дурангаар мэс засал хийх арга гарч ирж байгаа
боловч мэдрэл гэмтээх магадлал өндөр тул ихэвчлэн зүсэлт хийн мэс засал хийх нь
илүү үр дүнтэй.
8. Мэс заслын дараа ямар эмчилгээ хийх вэ?
Мэс заслын дараах
өдрөөс эхлэн алхах боломжтой бөгөөд эмнэлэгт хэвтэх өдөр нь ойролцоогоор
3-7хоног байдаг. Мэс заслын дараа 6н долоо хоногоос 3н сар хүзүүний хамгаалалт
зүүх хэрэгтэй.
9. Хүзүүнд сайн байрлал ямар байрлал вэ?Унтахдаа аль болох намхан зөөлөн дэр дэрлэж унтах нь сайн. Ном уншихдаа ширээн дээр номны тавиур дээр тавиж уншиж, хүзүүндээ хэт их ачаалал өгөхгүй, удаан хугацаанд нэг байрлалаар биш 30минутаас 1цаг болоод байрлалаа солих хэрэгтэй
10. Хүзүүнд муу байрлал юу вэ?
Хүзүүгээ дугаргах муу. Ихэнх хүмүүс хүзүүгээ дугаргахаар гоё байдаг гээд их дугаргадаг ч энэ нь хүзүүний үений яснууд хоорондоо тулснаас болж дугарч байгаа дуу учраас хүзүүнд муугаар нөлөөлнө.
Хүзүүгээ дугаргах муу. Ихэнх хүмүүс хүзүүгээ дугаргахаар гоё байдаг гээд их дугаргадаг ч энэ нь хүзүүний үений яснууд хоорондоо тулснаас болж дугарч байгаа дуу учраас хүзүүнд муугаар нөлөөлнө.
Монгол дахь төлөөлөгчийн дугаар: 070-7575-0698, 99030719 e-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.com
кakao id: hyundaehospital
Вэб сайт: http://www.hdgh.co.kr/MOG/main.php
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663
https://hyundaehospital.blogspot.com/2020/03/blog-post.html
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.com
кakao id: hyundaehospital
Вэб сайт: http://www.hdgh.co.kr/MOG/main.php
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663
https://hyundaehospital.blogspot.com/2020/03/blog-post.html


댓글
댓글 쓰기