Үений хэрлэг төст үрэвсэл гэж юу вэ?


Үений хэрлэг төст үрэвсэл гэж юу вэ?

Ревматойд артрит (Rheumatoid arthritis) – үений хэрлэг төст үрэвсэл

Rheumatoid гэсэн үг нь “Урсах” гэдэг утгатай  Грек үг бөгөөд биенд муу шингэн өөрөөсөө гарган өвчин үүсгэдэг гэсэн утгатай юм. Rheumatoid нь бидний бие дэх бүх л шингэнтэй хэсэгт өвчин үүсгэх боломжтой бөгөөд үе мөч, булчин, арьс, мэдрэл зэрэг хэсгүүдэд өвчин үүсгэх магадлал өндөр бөгөөд дотор эрхтэн уушиг, зүрх, бөөр, ходоод зэрэг эрхтэнд мөн нөлөөлдөг.

Ревматойдны артрит нь остеоартрит нь ихэвчилэн 30-40 насны хооронд эхэлдэг.Шинж тэмдгүүдүе хавдаж, хэлбэр нь алдагдана. Өвдөлттэй үенүүдийн хөдөлгөөн хязгаарлагдана. Энэ өвчний онцлог нь олон жижиг үенүүд хоёр талд ижилхэн гэмтдэг, тухайлбал гарын болон хөлийн хуруунууд хоёр талд ижил түвшинд гэмтдэг. Өвчин заримдаа сэдэрч, хэсэг хугацаанд намждаг. Энэ өвчин нүдний эд, арьс, зүрх, мэдрэл, уушгийг хамарч болно. Цус багадалт үүсч болно.


Бүх насны хүмүүс ревматоидны артритаар өвчилж болох боловч ихэвчлэн дунджаар 40- с 50 насныхан мөн эмэгтэйчүүд илүү өртдөг. Ревматоид артритээр удам дамжин өвчлөх магадлалтай.
Шинжилгээ ба эмчилгээ
Ревматоидны артрит гэдэг оношийг ихэвчлэн илэрч байгаа шинж тэмдгүүд болон цусны шинжилгээнд илрэх улаан эсийн тунах хурд ба С-реактив уураг зэрэг үрэвслийн илтгэгчүүдийг харьцуулан үзэж байж тавьдаг. Эрт үед рентген зураг хэвийн харагдах боловч хожуу үед нь үений бүтцэд өвөрмөц өөрчлөлтүүд гарч ирдэг.

 
 
Ревматоид артритийн үед үзүүлэх тусламжӨвчнийг эрт үед анхлан оношлох маш чухал.Үрэвслийн эсрэг энгийн эмээ эхлэн аутоиммуны урвалыг дарангуйлдаг зориулалтын эмчилгээ хэрэглэдэг. 
Хөдөлгөөнтэй байж булчинг чангалж өгснөөр үе мөчүүдийг хөдөлгөөнтэй бөгөөд тулгууртай байлгаж чадна.Харин үрэвссэн үеийг гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлгөөний хэлбэрийг зөв сонгох нь маш чухал.
Хамгийн гол нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө эмчилгээг л хийлгэх хэрэгтэй, дур мэдэн эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Бусад эмчилгээ
Загасны тос, үдшийн яргуйн тос (Evening Primrose Oil) болон витамин С–ийн бэлдмэл зэрэг нь ревматоид артриттай хүмүүсд тус болдог

Таны идэж байгаа хоол хүнс яс болон үе мөчийг хамгаалдаг кальци, витамин С, D зэргээр баялаг байх хэрэгтэй. Магадгүй зарим төрлийн хоол үрэвслийг сэдрээж байгааг ажиглавал хоолны тэмдэглэл хийж ажиглалт хийгээрэй. Загасны тос, зарим ургамлын үрийн тос, загасыг хүнсэнд хэрэглэвэл үрэвслийн сэдрэлийг багасгадаг ач холбогдолтой.
Артрит буюу үений үрэвслийн зовиур өдөр тутмын амьдралыг хязгаарлах нөлөөг үзүүлдэг ч өөдрөг байж өдөр тутмын амьдралын эрх чөлөөний мэдрэмж болон өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх арга замууд байдагт найдаж яваарай.
 

 Монгол дахь төлөөлөгчийн дугаар: 070-7575-0698, 99030719 e-mail: nyamaa9600@gmail.com
Солонгос дахь холбогдох дугаар: 031-574-9119, 010-4533-9971 e-mail: haku_0903@naver.com
кakao id: hyundaehospital
Вэб сайт:
http://www.hdgh.co.kr/MOG/main.php
Хаяг: Кенги-Ду Намьянгү-Хот Жинжоб-Еп Чанг Хён-Ри 663https://hyundaehospital.blogspot.com/2020/03/blog-post.html

 

댓글

가장 많이 본 글